Спорт бол улс төр биш…

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар

Спорт бол Улс төр биш.
Багш тамирчид ингэж зовж хоолтой хоолгүй явж байж амжилтанд хүрдэг юм.
Тамирчин хүн ялалтын дараа ямар их баярладаг, Бас Ялагдлын дараа ямар ихээр гунигладагыг би бие мах бодь зүрх сэтгэлээрээ ойлгож мэдэрсэн болохоор, өнөөдрийг хүртэл энэ спортойгоо хамт яваа юм. Надад дэвжээн дээр уйлаад сууж байгаа залуучууд минь, тэдний залуу нас хайран байгаа болохоор хамт байгаа юм. Тамирчин хүний зүрх сэтгэл, тархи, их эмзэг болчихдог, амархан уурладаг бас хурдан баярладаг. Учир нь тэд маш өндөр ачаалал авч зүрхний цохилт, Даралт гэх мэт зүйлээ байнгын бус байлгаж, энгийн хүмүүсээс хэд дахин их ачаалал авдаг. Бараг харвах хэмжээнд аваачиж байж, Хүчил төрөгчгүй орчинд ажиллах чадвараа нэмдэг. Өндөр ачаалал авсаны дараа, зүрхний цохилт 10 секунтэнд 40 цохилдог. Тэгэхээр 1 минутад 240 цохилож байна. Энэ бол энгийн ойлголт.
Даралт 190/0 болдог. Ийм өндөр ачаалал авч олон саад бэрхшээлийг даван туулж, олон жаргалаас татгалзаж, ар гэр бүл үр хүүхэд бүх зүйлүүдийг орхиод өөрийнхөө төлөө эх орныхоо төлөө л зүтгэдэг.
Би тамирчин байхдаа хангалтай муулуулж хангалттай магтуулсан. Гэхдээ зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж л явсан.
Алдаа гаргаж байгаа тамирчид, маань багш нартайгаа дор бүрнээ л дүгнэлт хийж байгаа.
Ялж ялагддаг хорвоо, Учир нь энэ спорт шүү дээ.
Ялахын тулд хөдөлмөрлөдөг, тэмцдэг бас тэмүүлдэг юм.
Ялах ялагдахын дэнсэн дээр
Эх орны минь нэр хүнд
Бидэнтэй байнга хамт явдаг болохоор
Тамирчид бид ямагт ялах үүрэгтэй.
Гэхдээ үүрэгээ ухамсарлаж, үргэлж шаналж байдаг болохоор, тамирчидаа битгий хорон үгээр булаачээ гэж гуйж байгаа юм. Ялагдсан тамирчин ямар хэцүү байдгыг би мэднэ. Зарим нэг нь ялаад баяртай байхад өөрөө ялагдлаа, гээд уруу царайлаад байж болдоггүй юм. Нар гарч миний ээлж ирэх байлгүй дээ л гэж боддог юм.
Та юм бичиж байхдаа тухайн хүнийхээ оронд өөрийгөө тавиад нэг үзээрэй.
Бусдын амжилтанд баярлаж сур
Хувь заяаны чинь шанага том байдаг юм гэж, Манай буурал Аварга хэлсэн байдаг шүү дээ.
Би энэ үгийг үргэлж бодож явдаг юм.
Ямар нэгэн улс төрийн бодлого байхгүй, бас өөрийг чинь аль намын гишүүн энэ тэр надад ямар ч хамаа байхгүй.
Амжилтын төлөө хамтдаа
Монголчуудаа.

Эх сурвалж: Нүүр номоос нь.

SHARE