Ерөнхий сайдыг огцруулах кноп дарсан гишүүдийг намаас хөөх тогтоолыг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргажээ

 

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 2017.9.4-ний үдээс хойш хуралдлаа. Энэ хурлаар урьд хожид байгаагүй, Монголын улс төрийн түүхэнд байхгүй шийдвэрийг гаргасан байна.

Удирдах зөвлөлийн 35 гишүүний олонхийн шийдвэрээр “..УИХ-ын ээлжит бус чуулган дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг дэмжиж кноп дарсан гишүүдийг МАН-аас хөөнө “ гэсэн тогтоолыг баталсан байна.

Ингэвэл наад зах нь гарын үсэг зурсан УИХ-ын 31 гишүүн МАН-аас хөөгдөхөөр болж байгаа юм.

Энэ тогтоолыг батлахын өмнө Удирдах зөвлөлд багтдаг гишүүд нэлээд ундууцсан байна. “…Хэрвээ ингэх гэж байгаа бол эхлээд концессын гэрээ авсан гурван сайдаа хөө” гэцгээсэн байна. Гэсэн ч УИХ-ын ээлжит бус чуулган дээр кноп дарахгүй байхыг даалгасан тогтоолыг МАН-ын Удирдах зөвлөл олонхоороо баталсан байна.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE